Ислам нь тайван болон тэгш байдлыгг маш их чухалчилна. Нэг талыг хүндэлж байхдаа нөгөө талыг мартахгүй. Хоёр талыг ч Аллах Y туурвисан бөгөөд хүмүүс ч эдгээрийн хэрэгцээтэй байхаар, нэг талыг хойшоо тавих нь зөв болохгүй. Юм болгонд эрхийг нь өгөх, хэрэгтэй чинээгээр сонирхохыг шаардана. Үүнээс үзвэл, дэлхий нь ахиратыг олохын тулд нэгэн хөрөнгө бөгөөд энэ талаараа маш үнэтэй хишиг юм. Түүнийг Аллахын тааламжийн зүгээс хэрэглэхээр шаардана. Ахират бол үндсэн зорилго, түүнийг ч мартаж болохгүй. Зөвхөн дэлхийд хандсан секүлэр хараа шиг зөвхөн ахиратад хандсан рухбаны үзүүр ч хүнийг хангахад хүрэмжгүй. Хоёрыг ч нэг нөгөөхөд тахил болголгүй, мэдрэмжтэй нэгэн тэгш бөгөөд бүтэн байдлаар зохицуулах хэрэгтэй. Үүнд нэг жишээ өгвөл:
Расулуллах р, Мадинад очсон анхны өдрүүдэд, мусульманчуудын хооронд “найрамдал” зарлан Маккагаас нүүсэн Мухажир бүрийг, Мэдинэгийн нэгэн Ансартай ах-дүү болгов. Уг найрамдлын байгууллага нь, олон ашгийн зэрэгцээ, мусульманчуудад дэлхийг ч ахиратыг ч нэг дор олох завшаан өгөв. Дүү нар өглөө босоход нэг нь Пайгамбар Эзний дэргэд, нөгөөх нь ажил дээрээ очдог байв. Өдрөө Пайгамбарын маань өнгөрөөсөн нь, тухайн өдөр сурсан аяат болон хадисуудыг орой хөршдөө дамжуулдаг байв. Дараах өдөр хишгээ ээлжлэх байв. (Бухари, Мэзаалим, 25; Мүслим, Тахаарат, 17)
Амь бие хоёрыг бодвол, эдгээр хүний хоёр талыг бүрдүүлнэ. Хэдий ам нь гол байсан ч, махбодь ч түүний хөлөг юм. Хоёулаа нь хамтдаа үйл хийж чадна. Тэгэхлээр амийг чухалчилж биеийг үрэх нь зөв биш. Пайгамбар Эзний маань мэдүүлснээр, хүний ахиратад анхны хариуцах зүйлсийн нэг ч эрүүл мэндээ юунд зориулсан нь юм.[1]
Ислам нь мөргөл, мацаг, закат (хандивын төрөл) мэтийн үйлчилгээнд ч хэмнэлттэй байхыг тушааж, залхууруулах чинээ хүнд үйлчилгээний амьдралыг үл зөвшөөрөв.[2] Жишээ нь, инфак (илүүдсэн бараагаа хэрэгцээт хүмүүст тараах) тухай ингэж айлдана:
“Рахманы тэр сайн боолууд инфак хийхдээ гараа нээх ч үгүй, базах ч үгүй; энэ хоёрын хооронд тэгш нэгэн зам барина.” (Фуркан, 67)
Мусульманчууд ямар ч байдалд хэтрүүлэхгүй, байнга дундыг баримтална. Иим л учраас Аугаа Эрх нь “Мухаммед Үммэтийн” тухай ингэж айлдав:
“Ингээд таныг дундаж (хоёр хэт туйлаас хол, амьдрал ба эрх зүй тэгш) нэгэн үммэт болгов …” (Бакара, 143)