Кур-ан Судар нь гайб буюу далдаас мэдээлэл өгдөг. Энэ мэдээлэл ч түүний ил нэгэн гайхамшиг буйг заана. Өнгөрсөн түүхийн явдлаас ирээдүйд илрэх явдал хүртэл олон янзын нийгэм болон шинжлэх ухааны сэдвийг дурдсан боловч, 1400 жилийн турш ямарч нээлт түүнийг үгүйсгэж чадсангүй. Гэхдээ өнөөдөр ч дэлхийн хамгийн алдартай нэвтэрхий толинууд, заримдаа хавсралт боть гарган өөрсдийгөө шинэчлэх ёстой байдаг.
Тэр үеэр Ад ба Сэмүд үндэстний мөхсөний болон Нухын үерийн тухай зарим жижиг мэдээлэл, домог мэт ярьдаг байв. Гэтэл Кур-ан Судар нь эдгээрийг манай эриний түүхийн ухаан ба түүхийн гүн ухааны ч баталснаар хүн төрөлхтөнд хүргэсэн юм. Кур-ан ирээдүйн тухай ч мэдээлэл өгнө. Эдгээрээс заримыг дурдвал:
Рум (Грекчүүд) ба мэжүсийчүүд (галд үйлчилдэг хүмүүс) хоёрын хооронд нэгэн удаа дайн гарч, мэжүсийчүүд ялав. Үүнийг ашигласан мүшрикүүд мусульманчуудад:
“–Тэнгэрлэг номын ачаар та нар хожихоо мэдэж байсан. Мэжүсийчүүд, Сударт хүмүүс буй Румчуудыг хожсон ш дээ” гээд тэдний итгэл ба тэсвэрийг хугалахыг хичээв. Тэгэхлээр нь Аллах Таала, мүшрикүүдэд гуниг, итгэгчдэд амар санаа хүргэх уг аяатуудыг буулгаж хайрлав:
“Элиф. Лам. Мим. Румчууд хожигдов; хамгийн ойр газар. Тэд уг хожигдлын дараа хожно, хэдэн жилийн дотор (3аас 9 жилийн хооронд). Үйл ажиллагаа нь өмнө нь ч дараа нь ч Аллахад харьяалагдана. Тэр өдөр итгэгчид Аллахын тусламжтайгаар баясна. Тэрвээр андашгүй галип (хожигч), энэрэл ба хайрлалын эзэн мөн.” (Рум, 1-5)
Тэр хооронд Румчууд маш хүчгүй үлдсэн байсан тул, хэн ч тэднийг тараасан уг хожигдлын дараа дахин хожиж чадахыг таахгүй байв. Гэтэл Кур-ан Судар нь хүчтэй сануулгаар ингэж айлдаж байв:
“Энэ нь Аллахын амласан үг мөн. Аллах амласнаасаа болихгүй; гэтэл хүмүүсийн ихэнх нь мэддэггүй.” (Рум, 6)
Эцэст нь агуу Аллах амласнаа бүтээв. Түүхчдийн дундын хэлснээр есөн жилээс богино хугацаанд Румчууд Пэрсчүүдийг хожив. Тэр өдөр мусульманчууд ч Бэдрийн Байлдаанд мүшрикчүүдийг хожин баясав.[1]
Улаан тэнгисийн давалгаанд ойчиж байхдаа албатай болж итгэлийн жолоог атгах юмсан эртний Египитийн хаан буюу Фиравунд Аллах Таала:
“Одоо (итгэж) байна уу?! Гэтэл чи үүнээс өмнө эсэргүүцсэн, дандаа ширүүнээр хандаж байв! Бид ч өнөөдөр чамайг (амьгүй) биеэр чинь (хуурай өндөр нэгэн газар хаяж өмхийрөхөөс) хамгаална, тэгээд чиний араас ирэгчдэд нэгэн үлгэр жишээ болоорой! (Гэхдээ) ихэнх хүмүүс манай аяатуудыг үнэхээр ойлгодоггүй.” (Юнус, 91-92)
Ойрд хийсэн судалгаанд Фиравуны шарил олдов. Уг шарил нь одоо, мөргөсөн байдлаар, арьс ба үс нь хэвээрээ байрандаа байж байгаад, Лондон дахь Британы Музейд 94 тоот зааланд толилуулдаг юм.
Бэдрийн Байлдаанд дайсны цэрэг хожигдох нь,[2] мусуланчуудын Кабе оршдог Мэсжид-и Харамд аюулгүйгээр орох нь, мусульманчуудын ялаад Макка хотыг эзлэх нь,[3] Ислам шашны бусад хамаг шашнуудыг давах нь,[4] Кур-аныг эвдэх боломжгүй буй нь,[5] Кур-аны тэкстийн хамгаалагдах нь[6] мэтийн олон байдлыг өмнөөс нь мэдүүлсэн нь ч Кур-аны ирээдүйн тухай мэдээлэлд орно. Пайгамбар Эзний маань, түүний талаар нууцын талбайд ордог ийнхүү мэдээллийг вахий болохгүйгээр өмнөх нь мэдүүлсний боломж үгүй юм.
[1]. Хар. Тирмизий, Тэфсийр, 30/3191-3194; Ахмад, I, 276; Куртубий, XIV, 3.
[2]. Камэр, 45.
[3]. Наср, 2.
[4]. Тэвбэ, 33; Фэтх, 28; Сафф, 9.
[5]. Бакара, 23-24.
[6]. Хижр, 10. Зарим жишээ олохоор хар. Юсуф эл-Хаж Ахмад, Мэвсуатү-л И-жази-л илмий фи-л Кур-ани-л Кэрийм вэ-с сүннэти-л мутаххара, Дамаск, 2003, х. 20-24.