Алкоголтой ундаа болон мансууруулагчид, хүний байгальд бүхэл эсрэг буй аюултай юмс юм. Хүн эрүүл ба сэрүүн байх хэрэгтэй. Ухаан балартсан болоод, залхуурсан байх нь байж болохгүй юм. Сэрүүнийг орхихын дүн бол, ердөө төөрөгдөлд ордог. Тэгэхээр согтууруулах ба мансууруулах эдсийг байгалийн шиг үзэн эзэмшигсдийн төөрөгдөлд орохоос аргагүй.
Согтууруулах ундаа нь хүний талаар ч нийгмийн талаар ч том эвдэрлийн учир юм. Архи уух нь оюун ухааны чадалд аюул авчирна. Гэхдээ дэлхий болон ахиратад зориулсан хамаг үйл ажиллагаанууд зөвхөн оюун ухаанаар л хэрэгждэг. Оюун ухаанаа алдвал, хүн санаандгүй алдаанд автана. Яг спиртийн дотор нэгэн оч унангаа шууд шатсан шигээ, архинд орсон тархи болон зүрхний дотор муу муухайн галыг шатаа х ч тэр чинээ амархан болдог.
Архи, мөрийтэй тоглоомууд мэтийн хүнд эд ба сүнсний мансуурал хүргэдэг зүйлс, хүн төрөлхтний үүрд мөнхийн өстөн буй шайтаны гарт орох хамгийн нөлөөтэй зэвсгүүд юм. Хүн эдгээрээс хол байхгүй бол авралд багтах боломжгүй. Шайтан нь архи ба мөрийт тоглоомын аргаар хүмүүсийг хооронд нь өшөөтөн ба дайсан болгож, тэдний эв эеийг эвдэнэ. Тэднийг Аллахыг дурдах, мөргөл ба үйлчилгээнээс холдуулан ахиратын талаар мартуулна. Мөрийд хожигдсон тал нь хожих найдвараар дахин дахин тоглох шуналд автаж, эцэст нь бие хүн болон нийгмийн маш олон янзын зовлон бэрхшээл гарч илэрнэ. Мэргэ харах аргаар, Аллахаас өөр хэний ч мэдэж эс чадах нууц хорвоогоос мэдээлэл өгөөд хөөрхий хүмүүсийг хууран, хамгийн үнэтэй шинжүүдээс нэгэн буй ухааныг хэргээс гаргаж орхино. Товчоор нь ийм муухай зөрчлүүд хүмүүсийн дэлхийг ч ахиратыг ч эвдэх болно. Тийм учраас хоёр ертөнцөд аврагдах ганц арга зам, Аллахын хориглосон нүглүүдийг тэвчих юм. (Майдэ, 90-91)
Орос профессор Рачински, энэ сургаалын үгийг хэлэв:
“Шайтан шилний дотор хүлээж архинд орогсдын гарт буй бүх юмыг авна. Түүнчлэн тэдний дээрх сүүлийн цамц, тэвэрч барьсан хүүхдийнх сүүлийн үмх хоолыг ч гэсэн шүүрдэнэ. Үүнээс гадна шилэн дэх шайтан өөртөө боол болгосон хүмүүс болон тэдний гэр бүлийн эрүүл мэнд, ариун явдал, мөс, баяр баясгалан болон амар тайвныг ч татаж авна. Хүмүүст ажиллах шийдвэр болон мэдрэмжийг дарсан шигээ, бүх төрлийн ашиг олох сонирхолгүй болгоно. Нэг удаа алкогол ба архи үйлвэрлэхийн төлөө, хооронд нь хэр их хөдөлмөрийг дэмий хохируулсныг нэг бодоорой. Иим олон янзын архийг бэлтгэхийн тулд хэр их идээ, ундаа болон хөдөлмөрийг дэмий үрснийг сайн тооцоолоорой. Хэрэв хүмүүсийн алкоголын намаг руу бодолгүйгээр цацсан хэдэн тэрбум кило талх, чавга, инжир ба усан үзмийн бүгдийг нэг дор цуглуулсан бол, дэлхий даяар өлсгөлөн эсвэл хоолны үнэ цэнэ өсөх гэж хэзээ ч болохгүйсэн. Хүмүүсээс байтугай, амьтадыг ч цадтал нь тэжээх янз бүрийн идээ олдож чадахсан.
Алкоголоос болж хэдэн олон мянган үнэтэй ба шилдэг хүмүүсийн амьдрал хохирсон байдаг. Уг хүмүүс өөрийн үнэ цэнээ бүр алдсан юм. Архи ба алкогол, олон сая том хүний эрүүл мэндийг эвдэв. Намагтай шал дээр бат том байшин барьж болдоггүй шигээ, алкоголик ба согтуу болсон үндэстний дотор ч тогтвортой байдал хангах ба тайван амьдрал байгуулах нь аргагүй. Иим учраас, сайжруулах үйл ажиллагаанд, юуны өмнө бүхэл улсыг ийм гашуун байдлаас сэргээн эхлэх ёстой юм.”[1]
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага гучин улсыг хамарсан сүүлийн судалгааны илтгэлээр, хүн амины хэрэгтний зууны 85 хувь (үүний зууны 60-70 нь гэр бүлийн дотор), хүчингийн хэргийн зууны 50 хувь, харгис,танхайн зууны 50 хувь, эхнэрээ зодогсдын зууны 70 хувь, ажилд явдаггүй хүмүүсийн зууны 60 хувь ба сэтгэл мэдрэлийн өвчтөний зууны 40-50 хувь нь алкоголоос шалтгаантай юм. Алкоголикуудаас төрсөн хүүхдүүдэд ухааны гэмтэл зууны 90 гаруй. Архичин эмэгтэйн хүүхэд эрэмдэг болох магадлал нь зууны 35 байх өндөр харьцаатай юм. Учир нь, алкогол эхийн умай дахь өсөх ба төрсний дараах хөгжлийг саатуулна; хүүхдэд оюун ухааны ухралт, нурууны нам ба буруу хандахын учир болно. Архинд автсан хүмүүсийн хүүхдүүд байнга маргаан ба догшин явдлаар дүүрэн гэр бүлийн дотор амьдардаг учир, тэдэнд сэтгэлийн гутрал болон замбараагүй хандахын ихсэх магадлал маш өндөр байдаг. Тийм учраас уг хүүхдүүдийн ихэнх нь сургууль болон амьдралдаа амжилтгүй болдог.[2]
Английн Засгийн Газрын албан ёсны илтгэлээс харвал, алкогол хэрэглэхээс болж илэрсэн зодоо, шархдах, эмнэлгийн зардал ба төстэй байдлын Английн эсийн засагт хүргэсэн ачаа нь, жилийн 20 тэрбум стэрлин (30 саy долар) орчим болой.[3]
Расулуллах ингэж айлдав:
“Архи бүү уу, учир нь тэр хамаг муу болон шэррийн түлхүүр юм.” (Ибн-и Мажэ, Эшрибэ, 1)
“Ихэнх нь согтууруулдаг юмын бага нь ч харам юм.” (Абу Давуд, Эшрибэ, 5/3681; Тирмизий, Эшрибэ, 3/1865)
Иим учраас, “Согтуурахгүй чинээ уувал зүгээр” гэж хуурагдах ёсгүй. Хэмжээ нь нэлээд тод, ямар нэгэн юмын их нь согтууруулах юм бол, түүний бага нь ч харам юм. Ислам нүгэлд явах замуудыг бүрэн хаагаад муухай явдлыг хамгийн сайхнаар саатуулахыг хүсдэг. Амьдарлын арга хэмжээнд таардаггүй онолын шийдвэрийг тоодоггүй. Хоригийг болиулах санаагаар том нууц учраар тавин, эдгээрийг зөрөгсдөд ч хамгийн тохиромжтой ялыг өгнө. Иим байдал нь манай шашны хүнд хэр их үнэ цэнэ өгснийг, түүнийг эцэсгүй халамж ба энэрлээр тэвэрснийг заана.