1. Буусан ба бичигдсэн нь

Кур-ан Судар нь хамгийн сүүлийн буусан тэнгэрлэг судар ном юм. Аллах Таала түүнийг бөөнөөр биш, олон янзын эрдмээс болж хэсэг хэсгээр буулгасан байв. Уг байдал хүмүүст маш олон тус ашиг ба маш том боломжийг хангав.

Эрхмэн Расул Эзэн маань вахий буух тусам аяатуудыг мартахгүйн хүслээр яаран, Жибрийл-и Эминий (Итгэмжтэй) хамт уншихыг хүсдэг байв. Тэгэхлээр нь уг аяатууд буув:

“Чамд вахий хүргэх ажил бүтэхээс өмнө Кур-аныг уншихад битгий яараад бай! «Раб минь! Ухааныг минь ихэсгэ» гэ!” (Таха, 114)

(Расул минь!) түүнийг (вахийг) хурдан авах тулд хэлээ битгий хөдөлгө! Андашгүй нь түүнийг хураах (чиний зүрхэнд суулгах) болон түүнийг хамгаалах бидний үүрэг юм. Тэгэхлээр, биднийг түүнийг уншихад чи уншлагыг нь дагаад бай!” (Киямэ, 16-18)

Үүнэсс хойш Жибрийл Эмин ирэхэд Хүндэт Расул Эзэн маань дуугаа хурааж; Жибрийл тэнгэрлэг вахийг бүрэн хүргэж дуусахлаар нь, Хз. Пайгамбар  ирсэн аяатуудыг бүтнээр нь цээжилсэн болж, сурснаар нь уншдаг байв. Энэ нь Кур-ан Судар гайхамшиг буйг үзүүлэх баримтын нэг юм.

Пайгамбар Эзэн маань маш олон вахийн бичигчтэй байв. Тэдний тоо 65нд хүрч байв. Кур-анаас нэгэн хэсэг ирэхлээр нь Пайгамбар Эзэн маань бичигчдээс завтай буйг нь дуудан вахийг бичүүлдэг байв.[1] Тэд ч, буусан аяатуудыг, тэр үеийн бичгийн хэрэгсэл дээр бичдэг байв. Бичих ажил дууссаны дараа Расулуллах  бичигчиддээ бичсэн юмаа уншуулан, дутуу юм байвал засуулдаг байв. Дараа нь бичигч нь гараад вахийг хүмүүст мэдүүлдэг байв.[2] Тэгээд Расулуллах  ч буусан аяатуудыг эхлээд эрэгтэй, дараа нь эмэгтэй сахабийдчуудад уншдаг байв.[3] мусульманчууд ч ирсэн вахийг цээжлэн, зарим нь ч бичээд хажуудаа хамгаалдаг байв.

Хэсэг хэсгээр буусан аяат болон суранууд Кур-аны хаана суухыг Аугаа Эрх мэдүүлэн Жибрайл у эдгээрийг Аллахын Элчид тайлбарлан зааж, Эзэн маань ч бичигчдээр бичүүлдэг байв.[4]

Үүнийг санаанаас гаргахгүй; анх буусан аяатуудын сэдэв ердөө хүмүүнлэгийн ухааны мэдэгдэхийн багаж буй “үзэг” болон түүний “бичсэн мөрүүд”ийг магтахад зориулсан, бичсэн мэдлэг гэсэн утга илэрхийлсэн “Китаб” гэсэн үгийг ялангуяа олон удаа дахисан юм.[5] Аллахын Элчийн Кур-аныг бичгийн доор авахуулж хадгалах талаар нямбай хичээсний дэмжих нөлөөний нэгэн энэ юм.

Кур-аныг бичих үйл асхабын дунд маш их тараагдсан байв. Хүн болгон энэ үйлийг чадах чинээгээрээ дэмждэг байв. Бичиг мэдээгүй нь ч ихэнхдээ бичгийн хэрэгсэлтэйгээрээ мэсжидэд очоод, сайн дурын бичигч хийж байв.[6] Иим учраас Пайгамбар Эзэн маань, андуурах шалтгааныг үгүй болгохоор анхны өдрүүдэд Кур-ан хадис хоёрыг нэг дор бичихийг хориглов.[7]

Өөрөөр хэлбэл аяатууд Исламын үүссэн үеэс эхлэн, түүнчлэн мусульманчууд Курайшийн харгислал доор тоогүй төвөг доор саяхан соёолжсон нийгэм байхад ч бичгийн доор хадгалсан байв. Абэсэ сурагийн 11-16-р аяат нь, Кур-аны анхны хэдэн жилд бэлэн байсан маш олон бичмэл хуудсыг (хуулбар) дурдана. Ибн-и Аббас t ч Маккад буусан аяатуудыг шууд тэнд хадгалсныг хэлсэн буй.[8] Жишээлбэл анхны хэдэн жилд Хз. Умар t Кур-ан бичсэн нэгэн хуудас уншсаны дараа л итгэн үнэмшсэн юм.[9] Рафи бин Малик t Акабагийн Бэй-атад (Акабагийн гэрээ: Арабын олон орноос хүмүүс Акаба гэсэн даваан дээр Пайгамбартай уулзан, түүний шашныг таньж, түүний тушаалд орохоо амласан) оролцсонд, Расулуллах  тэр үе хүртэл бичсэн хамаг аяат болон сурагаас бүрсэн нэгэн Кур-аныг түүнд гардуулж өгөв. Рафи Мадинад буцахдаа, өөрийнх хороололдоо бариулсан бөгөөд Исламын анхны сүм хэмээн алдаршсан мэсжидэд цугларсан мусульманчуудад уг аяат болон сурануудыг уншдаг байв. Юсуф Сураг ч Мадинад анх Рафи авчирсан аж.[10]

Кур-аны буусан аяат болон суранууд анхны өдрөөс эхлэн фарз болон нафила үйлдсэн мөргөлд, ялангуяа урт удаан үйлдсэн тэхэжжүдэд (шөнийн моргөл) дуутай эсвэл дуугүйгээр өдөр шөнө уншдагсан. Асхабын хооронд маш том унших-бичих болон Кур-аныг сурч цээжлэх үйл ажиллагаа эхлэв. Тэгэхээр нь Эзний маань хичээснээр маш олон хүн Кур-аныг эхнээс дуустал нь цээжилсэн ба бичсэн байдаг. Уг сайхан үйл ажиллагаа манай үе хүртэл үргэлжилсээр байдаг.

Рамазан сард Аллахын Элч  ба Жэбрайл у Кур-аныг бие биедээ уншдаг байв. Сүүлийн жилдээ үүнийг хоёр удаа хийцгээв.[11] Ибн-и Мэс-үүд t ингэж хэлнэ:

“Расулуллах  ба Жэбрайл у бие биедээ Кур-ан уншихыг дуусахад би ч Аллахын Элчид уншиж байсан бөгөөд Эзэн маань миний уншлагын маш сайхан байсныг хэлж байв.” (Табэрий, I, 28; Ахмад, I, 405)

Жэбрайлын у хамт хийсэн сүүлийн уншлагын араас Аллахын Элч р, Зэйд бин Сабит ба Үбэй бин Ка-б V Кур-аныг бие биедээ уншив. Мөн Аллахын Элч  Үбэйд хоёр дахин уншив.[12] Уг заншил манай үед хүрсэн бөгөөд хэвээрээ тэдний хийсэн шиг амьд юм.

Расулуллах  өөрт нь вахий болгосон аяат ба сурануудыг зарим Жума (Тав дахь өдрийн) хутбад (сургаалын яриа) уншдагсан. Хэсэг сахабий зарим сурануудыг уг хутбануудаас сонсч цээжилснээ илэрхийлэв. (Мүслим, Жума, 49-52)

Эзний маань амьдарлыг судалбал, түүний завшаан бүртээ Кур-ан уншсаныг үзнэ. Хүмүүст Исламыг тайлбарлаж, асхабтайгаа ярьж байхдаа Кур-ан уншдаг, ямар нэгэн асуудлыг тайлбарлаж байхдаа тухайн аяатуудыг уншдаг, шөнийн үйлчилгээндээ Кур-ан уншдаг, өдөр бүр маш нямбайгаар Кур-ан Судрын долооны нэг хэсгийг унших хэвшилтэй байв.[13] Асхаб нь ч тэгдэг байв: Мадинад ирсэн Сакийф Аймгийнхны хамт олонд байсан Эвс бин Хузайфа t ингэж ярина:

“Расулуллах  нэгэн шөнө хэвтэх мөргөлийн дараа удаан хугацаагаар бидний дээргэд ирээгүй.

«–Ааяа Расулаллах! Бидний дэргэд ирэхдээ та яагаад оройтоо вэ?» гэж асуулаа. Пайгамбар Эзэн  маань:

«–Өдөр бүр Кур-анаас нэгэн хизб уншихыг өөртөө үүрэг болгосон. Үүнийг хийлгүй ирэхийг хүсээгүй» хэмээн айлдав. Өглөө болоход бид асхабаас нь; «Та Кур-аныг яаж хизблэн (хэсэглэн) уншиж байгаа вэ?» гэж асуулаа. Тэд:

«–Бид анхны гурван сураг нэгэн хизб, дараах таван сураг хоёр дахь нэгэн хизб, дараад нь долоон, есөн, арван нэг ба арван гурван сураг нийлж аль нэгийг нэгэн хизб болгон. Хамгийн сүүлдээ ч Каф Сурагаас дуустал нь богино сурануудыг нэгэн хизб болгон Кур-ан Судрыг (долоон өдөрт) уншина» гэцгээв.” (Ахмад, IV, 9; Ибн-и Мажэ, Салат, 178)

Дахиад Эзэн маань р:

“Хэн нь шөнөдөө хизбээ эсвэл хизбийнхээ хэсгийг уншилгүй унтвал, үүнийг өглөөний мөргөл ба үдшийн мөргөлийн хооронд бүтээг! Ингэвэл, шөнө уншсан шигээ ижилхэн буянд хүрнэ” хэмээн айлдав. (Мүслим, Мүсафирийн, 142)

Киндэ аймгийн төлөөлөгчид хицрий (Мадинад нүүсний дараах сарны тооллын) 10 дахь жилд жар эсвэл наяулаа ирж, Мэсжидэд суугаа Пайгамбар Эзний маань онгонд гарав. Расулуллах р:

“–Аллах намайг үнэн шашнаар пайгамбар болгож илгээсэн ба надад бас Судар буулгасан нь, худал түүнд урдаас нь ч хойноос нь ч дөхөж чадахгүй!” хэмээн айлдав. Киндэгийн төлөөлөгчид:

“–Бидэнд түүнээс жаахан уншиж сонсгоно уу?!” гэцгээв. Расулуллах  Саффат сурагийн гарчгаас доош уншиж эхлэв:

“Эгнээгээр цувран зогсогсдоор, цугларч давхигсдаар, зикир уншигчдаар би тангараг өргөмүй, танай бурхан цорын ганц юм. Тэрвээр тэнгэрүүд, газар, уг хоёрын хоорондохи бүхний ч Раб, бас дорнодуудын ч Раб мөн.” (Сaффaт, 1-5)

Аллахын Элч  уг аяатуудыг уншиж дуугүй болов. Огт хөдлөлгүй зогссон байв. Нүдээ анисан , нулимс нь сахал дундуур нь урсч эхлэв. Киндэчүүд:

“–Бид чамайг уйлахад харж байна!? Эсвэл чамайг илгээсэн Тэрвээрээс айсан тулдаа уйлж байна уу?” гэцгээв. Пайгамбар Эзэн маань:

“–Намайг айлгасан нь, Аллах намайг сэлмийн ир шиг нарийн ба хурц буй шулуухан нэгэн зам дээр илгээсэн бөгөөд, хэрэв би түүнээс жаахан хазайвал мөхнө!” гэсний дараа:

“Үнэхээр бид хүсвэл чамд вахий болгосноо үгүй болгоно; тэгээд тийм байхад ч бидний эсрэг ямар ч туслагч буюу хамгаалагч олж эс чадна”[14] аяатыг уншив. Тэгэхлээр нь Киндэ төлөөлөгчид мусульман болцгоов. (Хар. Ибн-и Хишам, IV, 254; Абу Нуайм, Дэлайл, I, 237-238; Халэбий, III, 260)

Абу Талха t нэгэн өдөр Эзний маань дэргэд хүрсэндээ, түүнийг босоо, Асхаб-ы Суффад Кур-ан сургаж байхад харав. Аллахын Элч  өлссөнөөсөө бөхийсөн нуруугаа цэх болгох тулд хэвлийдээ чулуу уясан байв. Эрхэм Расул Эзэн маань болон түүний асхабын үйл ажиллагаа нь Аллахын судрыг ойлгох ба сурах, тэдний хүсэл бол Кур-аныг дахин дахин унших ба сонсох байв. (Абу Нуайм, Хилье, I, 342)

Расулуллах , асхабаасаа заримдаа өөрт нь Кур-ан уншихыг гуйн, үл ойшоох болох гэж үүнээс татгалзагсдад:

“–Би Кур-аныг бусдаас сонсох ч дуртай” хэмээн айлддаг байв. (Бухарий, Тэфсийр, 4/9; Мүслим, Мүсафирийн, 247)

Асхаб дотор Кур-аныг шөнө бүр эхнээс дуустал нь уншдаг хүмүүс байв.[15] Усман бин Абдуррахман ингэж ярина:

“Нэгэн өдөр: «Өнөө шөнө Ибрахимын Онгонд мөргөл үйлдэж өнгөрөөнө» гэж зорилт тавьсан. Мөргөлийн дараа Онгонд мөргөх эхэллээ. Намайг мөргөл үйлдэхэд нэгэн гараа мөр дээр минь тавив. Ёсолсны дараа харвал, тэр Хз. Усман аж. Хз. Усман t Фатихаас эхлэн Кур-аныг дуустал уншин мөргөлөө бүтээв. Ёсолсон, гутлаа авч явав.” (Абу Нуайм, Хилье, I, 56)



[1].     Проф. Др. М. М. эл-А-зами, Кур-аны Түүх, х. 106-107.

 

[2].     Хар. Бухарий, Фэдайлү-л Кур-ан, 4; Тирмизий, Мэнакиб, 74/3954; Ахмад, V, 184; Хэйсэмий, I, 152.

 

[3].     Ибн-и Исхак, Сийрэт, х. 128.

 

[4].     Бухарий, Тэфсир, 2/45; Абу Давуд, Салат, 120-121/786; Тирмизий, Тэфсир, 9/3086; Ахмад, IV, 218; Али эл-Мүттэкий, ИЙ, 16/2960. Аетуудыг янзлахтай хамаатай хар. Мэхмэт Файк Йылмаз, Ает болон Сурануудын Хоорондох Харьцаа, Анкара 2005, х. 100-102.

 

[5].     Алак, 1-5; Калэм, 1; Бакара, 2; Зухруф, 2; Духан, 2.

 

[6].     Хар. Бэйхакий, эс Сүнэнү-л Күбра, VI, 6.

[7].     Проф. Др. М. М. эл-А-зами, Кур-аны Түүх, х. 107-108.

Расулуллах  Кур-аны вахий ба өөрийнхөө үгс буй хадисуудыг ялгахад маш их анхааран, “Энэ Аллахаас ирсэн вахий”, “Энэ миний өөрийнх бодол” хэмээн тайлбарладаг байв. Заримдаа ч асхаб нь; “Энэ бодол таных уу, эсвэл тэнгэрлэг вахий юу?” гэж асуудагсан. (Хар. М. Хамидуллах, Кур-ан-ы Кэриймийн Түүх, х. 15-18)

[8].     Ибн-и Дурэyс, Фэдайлү-л Кур-ан, х. 33.

[9].     Ибн-и Хишам, I, 369-371.

 

[10].   Хар. Ибн-и Хажэр, Исабэ, но: 2546 [Рафи- бин Малик зү.]; Ибн-и Кэсийр, эл-Бидае, III, 152; Ибнү-л Эсийр, Үсдү-л Габэ, II, 157; Кэттаний, Тэратиб, Бэйрут, I, 44; А-зами, д.б., х. 106; Хамидуллах, д.б., х. 44.

 

[11].   Бухарий, Бэд-ү-л Халк, 6; Фэдайлү-л Кур-ан, 7; Савм, 7.

 

[12].   Мукаддимэтан, хэв. А. Жэффэрy, х. 74, 227; Тахир эл-Жэзайрий, эт-Тибян, х. 26.

 

[13].   Хар. Мүслим, Мүсафирийн, 142; Ахмад, IV, 9; Ибн-и Мажэ, Салат, 178; Ибн-и Хи‏‏‏шам, I, 381.

[14].   Исра, 86.

 

[15].   Тирмизи, Кираат, 11/2946; Хэйсэмий, IX, 94; Ибн Са-д, III, 76; Абу Нуайм, Хилье, I, 57; Ахмад, эз-Зүхд, х. 127; Али эл-Мүттэкий, XIII, 31/36168-70.

%d bloggers like this: