Хз. Адам у анхны, Хз. Мухаммад у сүүлийн пайгамбар юм. Энэ хоёрийн хооронд бидэнд мэдүүлсэн эсвэл мэдүүлээгүй маш олон пайгамбар илгээсэн юм. Бид Пайгамбар нарын хооронд ялгаа хийдэггүй. Бүх пайгамбар нар үнэнч, итгэмжтэй, эцсийн ухаантай, мэдүүлэх үргээ гүйцсэн бөгөөд нүгэл хийхээс хамгаалсан хүмүүс мөн. Гэтэл тэд бурханы шинж агуулахгүй. Пайгамбар нарт муцизэ бэлгэ байдаг.
Түүхэнд пайгамбар илгээгээгүй нийгэм үгүй. Аллах Таала, тусламж ба энэрлийнхээ тэмдгээр хамаг хүн төрөлхтөнд пайгамбар илгээсэн байдаг. (Нахл, 63; Фатир, 24; Юнус, 47)