3. Аллах-Боол хоёрын хооронд хэн ч байхгүй буюу Рухбан үгүй

Ислам эрдэмтэд “Аллахад хүрэх замууд, туурвигсдын тооны чинээ” гэжээ. Энэ бол хүн бүр нь Аллах Y тай шууд холбоо барих эрх чөлөөтэй буй гэсэн үг. Хүн бүр үйлчилгээ залбирлаараа Аллахыг дуудаж Түүнээс ивээл өршөөл гуйж мэднэ. Сэтгэлээрээ Аллахад чиглэвэл түүний өөдөөс очих нь дамжиггүй юм.

Аугаа Эрх боолуудаа олон удаа залбиран тавба хийхэд зална.Түүний Энэрэл маш өргөн , ийм учраас залбирлыг хүлээн зөвшөөрч, нүглийг өршөөхөө мэдээлнэ. Залбирлыг хүлээж аваад нүглийг өршөөх нь зөвхөн Аллахын хүчид юм. Учир нь хүчний ганцхан эзэн бол тэр юм. Ямар ч оршигч Аллахын мэдлийг хэрэглэж чадахгүй. Аллахад харьяалсан бэлгэ тэмдгийг түүнээс гадна аливаа оршигчид үзэх нь “ширк”ийн тоонд орно.

Дүрэм журамтай холбоотой сэдвүүд эцсийн чинээ чухал, нарийн бүтэц агуулдаг. Иим сэдвүүдэд анхааралгүй хандан, Аллахад харьяалсан нэгэн бэлгэ тэмдгийг боолд нь байгаа гэж бодох эсвэл түүнийг хязгааралахыг хичээх нь тэнгэрлэг хилэнг татах, хэтэрхий аюултай бодол юм. Аллахын элч  энэ тухай ийм нэгэн түүхийг дамжуулав:

“Исрайлчуудад бие биеийнхээ эсрэг чигтэй хоёр хүн байв: Нэг нь нүгэлчин, нөгөөх нь залбирал үйлчилгээний талаар хичээнгүй байв. Залбиран үйлчилсэн нь нөгөөхийг нүгэл хийж байхад харж, «Энэ нүгэлээ боль!» хэмээн сануужээ. Нэгэн өдөр түүнийг дахиад нүгэл үйлдэхэд харж «Боль» гэж сануулав. Нөгөөх нь:

«–Намайг Багштай минь ганцаарааранг минь орхи тавь! Чи намайг манахаар тамилогдов уу?» гэв. Залбиран үйлчилсэн нь:

«–Үнэхээр Аллах чамайг өршөөхгүй нь!» Эсвэл: «Аллах чамайг диваажинд оруулахгүй!» гэв.

Хэсэг хугацааны дараа тэр хоёр аль аль нь Аллахын өмнө уулзав. Аллах Таала Хазрат нь залбирал үйлсийн талаар хичээнгүй нэгэнд:

«–Чи намайг (боолууддаа яаж хандахыг тодорхой) мэддэг үү эсвэл миний эрхэнд буй юмыг хийх чадалтай юу?» гэв.

Нүгэлт рүү эргэн:

«–Яв, миний рахматтайгаар (энэрэлтэйгээр)өршөөлөөр Диваажинд ор!» гэж айлдав. Нөгөөхийг ч:

«–Үүнийг Тамд аваачицгаа!» хэмээн тушаав.”

Ахмад бин Ханбалын өгүүлснээр, Расулуллах  үгсээ ингэж өндөрлөв:

“Абу-л Каасимын (Хз. Пайгамбарын хоч) амийг хүчний гараар барьсан Аллахад тангараг өргөе; тэр эр нь Аллахын хилэнг татах буруу нэгэн үг хэлж, дэлийгээ ч, ахратаа ч хохируулав.” (Абу Давуд, Эдэб 43/4901; Ахмэд, ИЙ, 323. зүйрл. Мүслим, Бирр, 137)

Эндээс, нүгэл хийх шаалтган бий мэтийн утга гаргах ёсгүй. Аллах тухай мунхаг үгс яриад мухар сүсэгтэй байхын ямар аюултай хэмжээнд хүрч мэдэхийг анхаарах хэрэгтэй.

Ухуд Газвад (Дайнд) Расулуллах  маш хэцүү байдалд унасан байв. Цэрэг нь тарж бутраад, духандаа шархдаж, ариун шүд нь хугарсан байв. Иинхүү бухимдал гунигийн улмаас нэгэнд:

“Пайгамбартаа ингэж харгислан түүнийг шархдуулсан иргэд яаж авралд яаж багтах вэ?!” гэв. Тэгэхлээр нь Аугаа Эрх нь ингэж сануулга буулгав:

“Энэ тухай чиний хамаатай ажил үгүй: Аллах хүсвэл тэдэнд тавба учруулан нүгэлийг нь өршөөнө, хүсвэл тэдний харгислалаас болж тэдэнд хохирол үзүүлнэ.” (Аал-и Имран, 128) (Бухари, Мэгаазий, 21; Тирмизî, Тэфсийр, 3/3002-3003)

Нэгэн бадавийг (Арабын цөлийн хүн) дайнд баригдан Пайгамбар Эзэн дээр маань авчрав. Бадавий нь:

“Аллах минь, чамд чиглэн тавба хийж байна, Мухаммедад тавба хийхгүй байна” гэв. Энэ үг дээр Расулуллах р:

“–Эрхийг эзэнд нь өгөв, түүнийг чөлөөлж тавиарай!” хэмээн айлдав. (Ахмад, ИЙЫ, 435; Хааким, ЫВ, 284/7654; Ажлүүний, Кэшфү-л Хафаа, но: 1727; Мүнаавий, Фэйз, но: 5423)

Энэ сэдэвтэй хамаатай, Хз. Есүс у ын энэ үг ч анхаарал татмаар юм:

“…Өөрсдөө Орчлонгийн Багш юм шиг хүмүүсийн нүглийг харуузай. Боолд зохимоор шиг өөрсдийнхөө нүглийг хараарай.[1]” (Муватта, Кэлаам, 8; Ибн-и Эбий Шэyбэ, ВЫ, 340/31879)

Исламд залбирал, тавба, үйлчилгээ, гэрлэлт мэтийн үйлсэд хэн нэгэн шашны хүний хэрэг байдаггүй. Мусульман бүр нь өөртөө хүрэх чинээ шашны мэдлэг эзэмших шаардлагатай. Мусульманчууд мөргөл үйлдэхээр цугларахдаа, тэдний хооронд хамгийн их мэдлэгтэй хүнийг имам болгохоор сонгоно. Ислам эрдэмтдийн үүрэг нь, зөвхөн шашны гол зарчмуудыг тайлбарлан сургах, номлол болон сургаалын яриагаар зөв замыг зааж хүмүүсийг гийгүүлэх юм. Түүнээс биш, Аллах Y – боол хоёрын хооронд ороод тэднийг өршөөх эсвэл залбирлыг нь зөвшөөрөх мэтийн мэдэл үгүй.



[1].     Муваттагийн Мүнтакаа гэсэн гарчигт тэмдэгт ийм тайлбар хийн: Хүн бусдын нүглийг харах нь ямар ч утга агуулахгүй. Учир нь, тэднийг өршөөж ч чадахгүй, ял ч өгөх чадахгүй. Нүглийг зөвхөн тэднийг хориглосон Аллах Таала харж мэднэ. Хүсвэл тэднийг өршөөнө, хүсвэл хариугаар нь ял өгнө. Боолд зохимжтой нь, өөрийнхөө нүглийг харж, тэдгээрийг засахыг хичээх ба тавба чиглэх нь юм.

%d bloggers like this: