Кур-ан Судар нь; ая нь, уран ба ойлгомжтой хандах нь, сэтгэлд нэвтэрч орох нь, хууль тогтох (тэшрий-) шинжүүд нь, нууцаас мэдээлэл өгөх мэтийн олон талаараа хүмүүсийг өөрөө төсөөтэй үг хэлэх аргагүй орхив.[1]
Мүшрикүүд Кур-анд итгэхгүй байхаар, Аугаа Эрх нь тэднийг ирүүл тулалдаанд дуудав. Тэднээс хүссэн хамаг оршигчдыг тусламжид дуудан Кур-аны төсөөтэй нэгэн ном, түүнийг чадахгүй байхлаар нь арван сура, дараа нь нэгэн сура[2], эцэст нь яг ижил байгаагүй ч Кур-антай хэсэг төстэй нэг үг хэлэхийг нэхэв:
“Хэрэв бидний боолдоо буулгаснаас ямар нэгэн сэжигтэй байвал, тэгвэл түүний сурануудаас нэгтэй (ямар нэгэн талаараа) төстэй нэгэн сура авчирцгаа, хэрвээ иддиâнызда үнэн байвал Аллахаас бусад гэрчүүдээ (туслах нараа) ч дуудацгаа! Хэрвээ амжихгүй бол – угаасаа хэзээ ч амжиж чадахгүй – тэгвэл түлш нь хүмүүс ба чулуу буй галаас сэргийлцгээ! Тэр галыг кафирчүүдийн төлөө бэлтгэв.” (Бакара, 23-24)
Сүүлийн аяат дахь “وَلَنْ تَفْعَلُوا: угаасаа хэзээ ч амжиж чадахгүй” өгүүлбэр нь, зөвхөн ухаан ба хүчийн хязгааргүй, төгс төгөлдөр хэн нэгэн буюу Аллахын өгөх нэгэн шийдвэрээр эцсийн итгэл илэрхийлнэ. Үнэхээр, Аллахаас гадна хэн ч, хүний хувьд гайб буюу балархай нууц буй ирээдүйн төлөө ийм хатуу шийдвэр гаргаж чадахгүй.
Үгүйсгэгчид тэдний аргагүй байсныг зарласан эдгээр тэнгэрлэг үгсийс сонссон ба энэ үг тэднийг гутраасан, шуналыг улам ихэсгэсэн, гэтэл юу ч хийж чадаагүй. Уг аяат тэдний чадваргүйг хэлнээс хэлэнд дамжуулж, хилээс хилэнд зөөж, тэдний чадалгүйг батлан, хэлийг бараг тамгадуулав.[3]
Мүшрикчүүд Кур-аны тулалдаанд дуудсны хариу өгч чадаагүй тул тэгснээсээ үгүйсгэх, өдөөх, дооромжлох ба гүтгэлэг мэтийн түрэмгийлэх хандлага гаргав. “Энэ Кур-аныг битгий сонс! Уншиж байхад чимээ гарга, магадгүй та хожно!”[4] гээд, хэдий үгүйсгэсэн ч, үнэндээ тэнгэрлэг хүч чадлын өмнө бүрэн хожигдсоноо илэрхийлсэн юм. Уг чадваргүйдэл өнөөдөр хүртэл үргэлжилсээр байдаг.