Пайгамбар Эзэн маань өөд болж вахий бүхэл болохлоор, олон хүн Кур-аныг бүтнээр цээжилснээ мөргөлдөө уншдаг байв. Гэтэл Аллахын Элчийн сүүлийн мөч хүртэл вахий үргэлжилсэн тул, Кур-аны суранууд бичсэн хуудаснуудыг, хавтсанд хурааж ном болгож амжаагүйсэн. Хз. Абу Бэкир т, Зэйд бин Сабит t эхлүүлсэн нэгэн хамт олон бие болгож Кур-аны бичсэн хуудаснуудыг хавтсанд хураалгав. Уг хамт олон маш хатуу, эцсийн итгэмжтэй ба баталгаатай ажиллах аргатай байв. Эдгээрээс нэг нь ийм байв: Хз. Билал t Мадинагийн гудамжаар явж зарлал гаргав. аяат бичсэн хуудас байсан хүн бүр, эдгээрийг шууд Пайгамбар Эзний маань заасан анхны гар бичмэл буйд гэрчлэх хоёр хүний хамт мэсжидэд авчрах хэрэгтэйг ярив. Хамт олон, угаасаа хүмүүсийн цээжлэн мэдсэн Кур-аныг хоёр гэрчийн хамт авчирсан бичмэл хуудастай зүйрлэн, Кур-аныг эхнээс дуустал нь бүтнээр нь дахин бичицгээв. Уг хамт олон, хүмүүсийн дэргэд байсан Кур-аны бичмэл аяатуудыг цуглуулаагүй байсан ч угаасаа бүхэл Кур-аныг цээжээрээ мэддэг байв. Уг аргаар зөвхөн шалгасан бөгөөд, Кур-аны талаар ямар ч алдаа мадаггүйг баталцгаав.
Хз. Усманы t үеэр дахиад Зэйд бин Сабит t эхлүүлсэн нэгэн хамт олон Кур-аны эх хувийг бүрдүүлэв. Өөр нэгэн ойлголтоор үзвэл Хз. Усман, Зэйд бин Сабитын толгойлсон арван хоёр хүний хамт Кур-аныг дахин бүтээлгэв. Үүнийг Хз. Абу Бэкирийн t үед нийлүүлсэн Мусхафтай зүйрлэн хооронд нь ямарч ялгаа үгүйг үзэв. Энэ ч Кур-ан бүр эхнээс нь тэнгэрлэг нэгэн хамгаалалт дор буй бөгөөд хоёр үеэр ч Кур-аныг нийлүүлэхэд хэрэглэсэн аргын баталгаа үзүүлнэ.[1]
Хамт олны нийлүүлсэн хувиудыг тодорхой төвүүдэд илгээв.[2] Кур-аны эдгээр хувийн хамт, түүнийг хүмүүст зөв аргаар ба уншлагын ялгаагаар нь сургах эрдэмтэн сахабийчуудыг ч илгээв. Ингээд кур-аныг Пайггамбар Эзний маань үед хэр гарсан байвал үсэг үсгээр нь яг ижлээр нь бусад хүмүүст сургаж, энэ талаар маш их нямбай ханддаг байв. Хэн нэгний бичсэн зүйлсээс бие дааж Кур-ан сурахыг зөвшөөрөлгүй, бичгийн хамт заавал мэдэлтэй нэгэн багшийн амнаас сурахыг шаарддаг байв. Энэ талаар, Кур-аныг үсэг үсгээр нь яаж унших хэрэгтэйг сургах Тэжвид хэмээн нэгэн шинжлэх ухааны салбар байгуулсан нь, үүнийг зөвхөн нэгэн багшийн дадлагаар л сурч болдог. “Кур-аныг фэм-и мухсин буюу зөв амнаас сурч авах” уг заншил анхны өдрөөс нь манай эрин хүртэл яаг тэр чигээр нь явсаар байдаг.
Убайдуллах бин Абдуллах, Хз. Усманы t үеэр бэлтгэсэн хувиудаас Мадина Мусхафыг Мэсцид-и Нэбэвий буюу Пайгамбарын Мэсжидэд хадгалсан бөгөөд өглөө бүрт чуулганд уншсаныг мэдээлнэ.[3]
Хз. Усман t Мусхафыг нэгэн хувь болгож нийлүүлж бүтээхлээрээ хүмүүст түүнийг бичихийг тушаасан, өөрөөр хэлбэл биеийн хэрэглээнд өөрийнхөө хувийг бичихийг урамшуулав.[4] Учир нь өмнө нь хүмүүс Кур-аныг бүтнээр нь бичээгүй, зөвхөн зарим сура болон аяатуудыг нь бичих магадлалтай байв. Вахийн буух нь дуусч хамаг аяат ба суранууд эрхтэй нэгэн хамтаар хавтсан оруулсан бөгөөд цээжилсэн хэдэн мянган асхабын зөвшөөрлийг авсны дараа, одоо хүмүүс Кур-аныг санаа амар бүтнээр нь хувилж авч мэдэх болсон байв.
Жишээ нь Хз. Айша c чөлөөлсөн Абу Юнусаас өөртөө нэгэн Мусхаф бичихийг нэхсэн, тэр ч бичсэн юм. (Мүслим, Мэсажид, 207; Абу Давуд, Салат, 5/410; Муватта-, Салатү-л Жэмаа, 25)
Хз. Умарын чөлөөлсөн Амр бин Рафий- t ч, Пайгамбар Эзний маань эхнэрүүдийн амьд байсан үед Мусхаф бичдэг байв. Түүнчлэн Хз. Хафсагийн c төлөө ч нэгэн Мусхаф бичжээ. (Муватта-, Салатү-л Жэмаа, 26; Хэйсэмий, VI, 320; VII, 154)
Кур-аныг хамгийн жижиг алдаанаас ч хамгалахын тулд бусад арга хэмжээ ч авав. Хажжаж нь Асим бин эл-Жахдэрий, Нэцие бин Румх ба Али бин Асмаг хүмүүсийн уншихаар хуулж авсан хувийн Мусхафнуудыг хянан, алдаа агуулсныг урахаар томилов. Эд нар бас ийм мусхафын эзнийг, анхааралгүй байснаас жаран дирхэм торгууль төлөхөөр шийдэхсэн.[5]
Үүн зэрэг албан хамт олон хэзээ ч байсан. Жишээ нь Түркэд “Мусхаф болон Шашны Бүтээл Хянах Хамт Олон” гэсэн нэртэй шинжлэх ухааны албан ёсны нэгэн байгуулага байдаг бөгөөд түүний анхны үүрэг нь Кур-анд бичлэгийн алдаа гарахыг үл зөвшөөрөх юм. Иим учраас, эрин бүрт хэдэн олон зуун хафзын цээжилсэн ба хэдэн сая дармал болон бичмэл хувь буй Кур-аны нэгэн үсэг гэсэн ч өөрчлөх магадлал үгүй. Зарим Мусхафанд хэвлэлийн алдаа байсан ч, үүнийг шууд засах нь андашгүй.[6]
Исламын уламжлалд, Кур-аны багш болохын тулд, сайн боловсорсон нэгэн мэргэжилтэн эсвэл хэдэн мэргэжилтний өмнө өргөмжлөл авахыг шаардана. Иинхүү шавь Кур-аныг ёсоор нь сурсан эсэхийг ч, мөн Кур-аны гардсан хувь зөв байх эсэхийг ч шалгана. Уг арга манай үе хүртэл явуулсаар байдаг. Кур-ан сургалтын төгсгөлд багш нь, шавьдаа нэгэн өргөмжлөл өгөөд, үүнд өөрийн багш нар болон тэдний багш нарын нэрийг сурвалжлан Хз. Пайгамабр хүртэл дурдана. Дараа нь шавийнхаа ч, Кур-ан Судрыг багш нарынхаа заасан шиг зөв ба бүтнээр нь сурсныг батална.[7]
Эндээс үзсэнээр Кур-ан Судар нь бичээд унших болон багш нарын өмнө амаар сурч цээжлэх аргаар өнөөдөр хүртэл хамгийн баталгаат аргаар хадгалагдсаар байдаг.[8] Өөрөөр хэлбэл Кур-аныг хадгалахад бичиг болон цээжлэх зэрэг гурав дахь нэгэн арга байдаг:
Сайн боловсорсон бөгөөд өргөмжлөл авсан багшаар хичээл заалгах…
[1]. Проф. Др. М. М. эл-А-зами, Кур-аны Түүх, х. 131-135.
[2]. Кур-аны уг хувь эсвэл тэдний хэсгээс бидэнд хүрч ирсэн зарим нь байдаг. Жишээлбэл Ташкэнт, Истанбул Топкапы Ордон ба Истанбул Түрк Ислам Бүтээлийн Мүзэй дэх хувиуд Хз. Усманы нийлүүлсэн эсвэл тэднээс хуулж авсан хувиуд юм. (Захид эл-Кэвсэрий, Макалат, х. 12-13; Салахаддин эл-Мүнэжжид, Дирасат фий тарихи-л Хатти-л Арабий, х. 50-55) Хз. Усманы харъяалсан, арьсан дээр ажиллуулсан, үнэлэшгүй нэгэн Кур-ан Судрын 28 хуудасны хэсэг нь, Османт Султан Абдүлмэцид хааны ач ба Энэтхэгийн Хаyдарабадын Низам асан Бэрэкэт Шахаар Коня Хотын Мэвлана Мүзэйд баğышланмыштыр. Мэвлана Мүзейн дарга Эрдоган Эрол, Хз. Усманы харъяалсан Кур-аны хэсгээс нэгэн Топкапы Ордонд толилуулагдаж буй бөгөөд ариун дурсгалаар тоологдсныг, түүхийн мэргэжилтний түүний бусад хэсгийн ч Орос ба Энэтхэгт буйг нь мэдүүлснийг илэрхийлэв. (www.Haber7.com, [2006.11.27, 10:14]) Үүний бусад жишээний төлөө хар. Проф. Др. М. Хамидуллах, Кур-ан Судрын Түүх, х. 87; А-зами, д.б., х. 114, 138, 153-157, 179.
[3]. Ибн-и Шэббэ, Тариху-л Мадина, х. 7; Ибн-и Кутайба, Тэ-вилү мүшкили-л Кур-ан, х. 51.
[4]. Ибн-и Шэббэ, д.б., х. 1002.
[5]. Ибн-и Кутайба, д.б., х. 51.
[6]. Өөр нэгэн сэдэв ч ийм юм: Кур-ан Судрын өөрийнх нэгэн рэсм-и хат буюу бичиг арга байдаг. Үүнийг “Хатт-ы Усманий (Усманы Бичиг)” ба “Хатты Истилахий (Зассан Бичиг)” гэдэг. Олон эрдэмтдийн илэрхийлснээр үг бичиг нь тэвкийфий юм; өөрөөр хэлбэл Расул Эзний маань сургаал болон тэмдэг дээр байгуулсан юм. Зарим үгс дүрэм бусаар бичсэн нь нэгэн нууц учиртай байдаг. (Үүнд, Араб хэлний зүйг дараа нь Кур-анаас гарган тогтсоныг мартахгүй байх хэрэгтэй.) Энэ үүднээс “Илмү Рэсми-л Кур-ан” гэсэн нэгэн шинжлэх ухаан ч эхлүүлсэн байдаг. (Өмэр Насухи Билмэн, Тэфсирийн Том Түүх, Истанбул 1973, I, 27)
[7]. Проф. Др. М. Хамидуллах, Кур-ан Судрын Түүх, х. 87, 53-56.
[8]. Энэ тухай Ислам эрдэмтдийн хэрэглэсэн аргууд хэр бат буйг харахад уг бүтээлд хадаж болно: Проф. Др. М. М. эл-А-зами, The History of the Qur’anic Text from Revelation to Compilation: A Comparative Study with the Old and New Testaments, Лэйсэстэр: ИБ Islamic Academy, 2003 (Кур-аны Түүх: Хуучин ба Шинэ Гэрээслэлтэй Зүйрлэсэн Судалгаа, Истанбул 2006); Проф. Др. М. Хамидуллах, Кур-ан Судрын Түүх, Истанбул 2000 (Le Saint Coranы орц хэсэг).